Zuv irgen Zuv irgen

Zuv irgen

Publisher Description

Цахим ертөнцөд уулзацгаая

Намайг Салдангийн Одонтуяа гэдэг. Би УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог, Нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй эмэгтэй улс төрч. НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн алба хашиж байсны минь хувьд, намайг хүмүүс тодорхой хэмжээгээр таньж, дэмжиж, цахим орон зай дахь “найзуудын” маань тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байдагт би баяртай байдаг. Дэлхий ертөнц хавтгай болсон энэ цаг үед мэдээллийн эрин зууны иргэн бүр номын минь цахим хуудсыг эргүүлж, хүссэн цагтаа дуртай бүлгээ сонгон уншиж, дотоод ертөнцтэй минь танилцаж, миний амьдралаар аялах боломжтой билээ. 

УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж буй энэ өдрүүдэд, би нэр дэвшигч бөгөөд эмэгтэй улс төрчийнхөө хувьд, нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээхийг зорьсон ажлаа олон нийтэд ойлгуулах, залуусын боловсрол, хөгжил, ирээдүйн төлөө санаж бодож явдаг зүйлээ цахим орон зайгаар дамжуулан илэрхийлэхээр “Зөв иргэн –Зөв хөгжлийн гарц” номоо уншигч танд хүргэж байна. 

Салдангийн ОДОНТУЯА

GENRE
Biography
RELEASED
2012
21 June
LANGUAGE
MN
Mongolian
LENGTH
67
Pages
PUBLISHER
Saldan Odontuya
SIZE
41.9
MB