Screenshots

Description

Манай хамт олон хэрэглэгч, захиалагч нартаа илүү ойртох үүднээс дэвшилтэд технологи ашиглан хэрэгжүүлж байгаа төслүүдийн барилгын интерактив 3D визуализаци, NCD аппликейшн хөгжүүлэн та бүхэнд танилцуулж байна. NCD Аппликейшнийг ашиглан цаг заваа хэмнэн үр дүнтэй, сонирхол татахуйц, ойлгомжтой байдлаар өөрийн хүссэн мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликейшнийн давуу тал нь баригдаж байгаа болон ашиглалтанд орсон орон сууцыг захиалагч, худалдан авагч нартаа танилцуулахдаа нэг өнцгөөс харуулсан рендер, план зураг, бүдүүвчүүдийг ашиглахаас зайлсхийж барилгын ерөнхий төлөвлөгөө, өрөөний зохион байгуулалт, интерьер, ногоон байгууламж, барилгын хийцтэй илүү ойроос динамик байдлаар танилцах, визуаль орон зайд өөрийн биеэр хөл тавьсан мэт мэдрэмж төрүүлэх, хүрээлэн буй орчинтой ямарваа нэгэн удирдлагын хязгаарлалтгүй харьцах зэрэг онцгой боломжийг олгосон юм.

**********************
Төслүд: NCD Group-ийн болон хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга, хямдрал урамшуулалын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боложтой.

**********************
Интерьер: Garden. City, River Garden 2-р ээлжийн 401 р байрны 3D өрөөний зохион байгуулалттай илүү ойроос танилцах боломжтой.

**********************
Худалдаа, үйлчилгээ: Худалдаа үйлчилгээний төслүүдтэй танилцах, үйл ажиллагаа явуулаж буй аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг нэг доороос авах, төслүүдийн танилцуулга, түрээслэх болон худалдах үл хөдлөх хөрөнгүүдийн зохион байгуулалт, төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

**********************
Хэрэглэгч нартаа ойр байж, хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг түгээх үүднээс манай хамт олон блог идвэхитэй хөтлөж эхэлсэн.

What's New

Version 2.1

- 3D контентуудыг үүлэн дээр байршуулсанаар та өрөөнүүдийн 3D загварыг татаж ашиглах боломжтой болсон
- Аппын хэмжээг багасгав
- Push Notification авах боломжтой болов
- 3D өрөөгөөр алхах боложтой болов
- 3D өрөөнүүдээс screenshot авч хадгалах, түгээх боломжтой болов

Information

Seller
Gendensuren Damchaa
Size
92.3 MB
Category
Business
Compatibility
Requires iOS 10.0 or later. Compatible with iPhone, iPad and iPod touch.
Languages
English
Age Rating
Rated 4+
Copyright
© Gendensuren Damchaa
Price
Free

Supports

  • Family Sharing

    Up to six family members will be able to use this app with Family Sharing enabled.

You May Also Like