iPhone Screenshots

Description

UBCab нь түргэн шуурхай, найдвартай, 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликэйшн юм.
Замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаарлуу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Та апп-аа ашиглан өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлээрэй.

UBCab нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний Аппликэйшн", Улаанбаатар, Багануур, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Өлгий, Ховд, Даланзадгад, Цогт цэций, Мөрөн хотуудад UBCab нэвтрээд байна.

UBCab ашиглаж такси дуудсанаар:
- Зөвхөн албан ёсны бүртгэлтэй такси болон жолооч танд үйлчилнэ
- Тариф удирдлагын нэгдсэн систем (Жолооч өөрчлөх боломжгүй найдвартай)
- Та өөрийн байршлыг хаягийн сангаас сонгож нэмэлтээр тайлбар бичиж болно
- Таныг авахаар ирж байгаа жолоочийн байршлыг газрын зураг дээр шууд харна
- Та бэлэн болон бэлэн бус төлбөрийн бүх хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх боломжтой
- Цахим хэлбэрээр ( Бүртгүүлсэн и-Мэйл рүү ) баримт илгээх автомат систем
- Аппликэйшнээр үйлчлүүлэх бүртээ жолоочид үнэлгээ өгөх замаар санал гомдлоо илэрхийлэх боломжтой зэрэг олон давуу талыг бид санал болгож байна.

Зөвлөмж:
UBCab системийг ашиглахын тулд та интернэт холболттой байх шаардлагатай ба утсан дээрээ Location service-ийг асааснаар таны байршлыг улам нарийн тодорхойлох боломжтой болохыг анхаарна уу.
UBCab багийнхан Такси үйлчилгээний стандартыг өндөрт байлгах, шударга, соёлтой үйлчилгээг хэвшил болгохыг зорьж, системийн байнгын сайжруулалтыг хийж ажиллаж байна. Шинэчлэл бүр таны амьдралыг улам хялбар болгож аюулгүй тайван зорчих нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Үйлчилгээ авсны дараа Жолоочод үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Таны санал бидэнд маш үнэтэй бөгөөд системийн дараа дараагийн сайжруулалтуудад тусгагдах болно.
Та UBCab-аар тав тухтай үйлчлүүлээрэй!
UBCab баг

What’s New

Version 3.0.2

UBCab апп-н шинэ хувилбарт шинээр
- Бэлэн бус төлбөрийн бүх хэрэгслүүд, LendMN
- Хаягжилтын систем
- Шинэ өнгө төрх болон шинэ үйлчилгээнүүд нэмэгдэн орлоо
- Цаашид бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас үүдсэн өөрчлөлтүүдийг апп-даа байнга оруулан шинэ хувилбар гаргаж байх болно
Апп таалагдсан уу? App store дээр ОД өгч сэтгэгдэл үлдээгээрэй.
Асуулт байгаа бол www.ubcab.mn сайтад зочлох, эсвэл 77807780 хэрэглэгчийн албанд хандаарай.

- Жижиг алдааны засварууд хийгдлээ

Information

Seller
Mezorn LLC
Size
137.1 MB
Category
Lifestyle
Compatibility

Requires iOS 9.0 or later. Compatible with iPhone, iPad and iPod touch.

Languages

English

Age Rating
Rated 4+
Copyright
© UBCab LLC
Price
Free

Supports

  • Family Sharing

    Up to six family members will be able to use this app with Family Sharing enabled.

More By This Developer

You May Also Like